ХНХ-ийн шинэ сайд энэ долоо хоногт томилогдох бололтой

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Ayursaihan gishuun/336194535_604666491165147_8555183858795368677_n.jpg

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан гишүүний бүрэн эрх болон сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр гаргасан билээ. Үүний дагуу УИХ-ын хаврын ээлжит чуулган нээхтэй зэрэгцэн Ерөнхий сайд захирамж гарган Т.Аюурсайханыг өөрийнх нь хүсэлтийн дагуу ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлсөн. Тэгвэл Т.Аюурсайханы оронд ХНХ-ийн сайдад хэн очих вэ гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, шинэ сайд энэ долоо хоногийн Лхагва гарагт хуралдах Засгийн газрын хуралдаанаар томилогдох бололтой.