Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ИХ ДУУЛГА: Жүдочид Гүржийн нийслэл Тбилисийг зорилоо
00

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны ээлжит "Их Дуулга" тэмцээн гуравдугаар сарын 24-26-нд Гүржийн нийслэл Тбилисид болох юм.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 8, нийт 16 жүдоч оролцохоор өнөөдөр нислээ. Тбилисид зодоглох Монголын жүдочдыг танилцуулбал,
Эрэгтэйчүүдийн
60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
66 кг: Ё.Басхүү
73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
81 кг: Г.Болор-Очир
-100 кг: Б.Гончигсүрэн
+100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүдийн
48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
57 кг: М.Ичинхорлоо
63 кг: Б.Ганхайч
70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
-78 кг: О.Хүслэн
+78 кг: А.Адъяасүрэн



