Г.Амартүвшин: Засгийн газар ХАА-н салбарт хэт оролцож хөгжлөөс нь хойш татаж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Amartuvshin gishuun/amar.jpg

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ""Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хэлбэрийг нь өөрчилж компани болгоно гэх асуудал хэлэлцүүлэгдэж байна. Зөвхөн нэршил өөрчиллөө гээд тус салбарт үүсээд буй асуудлыг шийдвэрлэж чадах уу гэдэг эргэлзээтэй. Мөн ХАА-г дэмжих сангийн үйл ажиллагаа нь одоо ч учир дутагдалтай харагдаж байгаа тул корпорац болсны дараа ямар үр дүнд хүрэх талаар тодорхой мэдээллийг өгөх хэрэгтэй.

Засгийн газар өөрсдөө ХАА-н салбарт хэт оролцож байгаа нь тус салбарын хөгжлөөс хойш татаж байна. Үнэхээр л ХАА-г дэмжих байсан бол дизель түлшний үнийг барьснаар ХАА-н салбарт тус нэмэртэй байх байсан. Улаан буудайн зах зээл дээр бол төр засаг гаднаас улаан буудай импортолж, дотоодын үйлдвэрлэгч нараа унагаасан. Үнийн зохицуулалт хийж байна гэх нэрээр зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн механизмыг эвдэж байна. Энэ тал дээр илүү анхаарах нь чухал" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Р
    Р Содхүү

    Хаа -г дэмжих санг аж ахуйн нэгж болгон нэн даруй өөрчлөх хэрэгтэй. Оюун эрдэний засгийн газар 2021 онд гаднаас 226,0 мянган тонн таваарийн улаан буудай импортлож тариаланчидийнхаа 150,0мянган тонн буудайг үтрэм дээр нь шатааж гахай шувууны хоол болгосон. импортын 226,0 тонн буудайнд авилга хахуулийн бузартай нөгөө талаар Монгол Улсынхаа дотоодын үйлдвэрлэл газар тариалангийн үйлдвэрлэлээ уналт сүйрлийн ирмэг дээр аваачсан. Амартүвшин гишүүн зөв хэлжээ. Манай намын боловсон хүчин дотор энэ салбарыг мэддэг хүн байхгүй болсон. 2021 онд тариаланчдыг хяруу цасан дунд буудайтай нь үтрэм дээр нь хөлдөөсөн, 2022 онд малчдийн мал мах, арьс шир түүхий эд хаана ч борлохгүй болж тэд амьдрах эх үүсвэргүй болчихоод байна.Дизель түлш өнөөдөр 4000 төгрөг хүрчихээд байна. Өндөр үнэтэй бүтээгдхүүнээр өртөг зардалаа нөхөөд ашигтай ажилладаг Уул уурхайн салбартай тариалангийн үйлдвэрлэлийг зэрэгцээд зүтгэ гэх үү Бас хямд гурилийн тухай яриа. Нэг л биш ээ.