“Ерөнхий прокурорыг гадаад томилолтоос ирсний дараа АТГ-аас гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ ХҮРГҮҮЛНЭ“

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
110
legacy:MAN/335049336_1025474871669241_1804803127257826719_n.png

АТГ-аас өнгөрсөн долоо хоногт нүүрсний хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлэхээ мэдэгдсэн билээ.

Тэгвэл Прокуророос дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал одоо хэр нь АТГ-аас ирээгүй хэмээн мэдээлж байгаа юм.

Энэ асуудлаар АТГ-аас тодруулахад "Саналыг заавал Ерөнхий прокурорт танилцуулах ёстой бөгөөд одоогоор Улсын Ерөнхий прокурор гадаад улсад томилолттой явж байгаа учраас ирснийх нь дараа саналыг албан ёсоор хүргүүлнэ" хэмээн мэдээллээ.

Дашрамд сануулахад, АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын долоон гишүүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд эхний байдлаар дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг гаргаад байгаа юм.

Тодруулбал,

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,

Н.Наранбаатар улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,

Д.Бат-Эрдэнийг “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХХК зэрэг компанийн хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18 478 856 284 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт үйлдлийг удирдан зохион байгуулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байдаг.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ард түмэн

    Прокуророос оруулаад байхад нөгөө хэдэн хүмүүс нь дандаа авч үлддэг. Одоо шударгаар түдгэлзүүлж байгаад шалгуулаачэээ, ард түмэн харж байгаа шүү, Одоо дахиж авч үлдэж иргэдийн эгдүүцэл зэвүүцлийг хүргэхгүй байлгүй улаан цайн

  • З
    Зочин

    Ердөө л 3 хан хулгайч уу

  • З
    Зочин

    pizda heden saraar tomiloltoor yavj zugaaldag umbee

  • З
    Зочин

    Ерөнхий прокуророо хурдан ирүүлээд энэ нэг хэдэн хулгайчаа түдгэлзүүлээд шалгаад улсыг хохиролгүй болгож хөрөнгий нь хурааж хулгайлсан мөнгийг нь улсын орлого болгооч эээээ худлаа л сүржигнээл яриал бхийн яриал бхийн

  • З
    Зочин

    awilgatai temtsej olon gemt hereg elruulle gehere l Awligatai temtseh gazr garaad irdeg bolku bolool irhere porkuror medne gl tegd bzd awilgiihan #eruu shuultee zogsoo

  • Z
    zochin

    Өмнө их хурлын гишүүдийг 4-5 аар нь оруулж байсан. Саналын хүлээж авдаггүй нь УИХ шүү дээ. Харин ч прокурорын байгууллага хараат бус сайн шийдвэр гаргадаг санагддаг. Амжилт хүсье

  • З
    Зочин

    Одоо мөрдөх газраас санал нь ирээгүй байхад ерөнхий прокурор санал хүргүүлэх ямар ч боломжгүй.

  • Z
    Zochin

    ЕП юм хийсэнгүй л гээд байх юм. ЕП бол ер нь тийм юм хийх ёстой, ийм юм хийх ёстой гэсэн норм биелүүлдэг хүн огт биш, хэн нэгэн улс төрч шиг амлалт биелүүлэх гэж томилогдсон ч албан тушаалтан биш. Хуульд заасан чиг үүргээ л хэрэгжүүлэх үүрэгтэй хүн.

  • З
    Зочин

    Орлогч нар бгаа биздээ худлаа гадаад явж хор найруулаад

  • З
    Зочин

    Өмнө хэд хэд оруулж байсан, УИХ түдгэлзүүлж чадахгүйлдээ

  • З
    Зочин

    Ерөнхий Прокурор маань нодлин жил бас Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой УИХ-ын 5 гишүүний халдашгүй, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ-д санал гаргаж байсан боловч Парламент нь хаалттай хуралдаад аваад үлдсэн энэ удаад бас Занданшатар ариа тэгж авч үлдэж ард иргэдийн эгдүүцэлийг хүргэчихгүй байлгүй дээ! Ерөнхий Прокурортоо амжилт хүсэе