Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлсөн тухай захирамжаа Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар танилцуулжээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Ayursaihan gishuun/6a550f92-4ff0-429c-8131-423c985c3573 copy copy.jpg

Нүүрсний хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан өнгөрсөн хоёрдугаар сард ХНХ-ын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд захирамж гаргаж Т.Аюурсайханы сайдаас чөлөөлсөн юм.

Харин өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт мөн УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж үргэлжүүлэн хаалттайгаар хуралдсан бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлсөн тухай захирамжаа УИХ-д танилцуулсан аж.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.5-д заасны дагуу гишүүний орон гарсан бол 14 хоногийн дотор дарагийн сайдыг томилох ёстой юм. Тиймээс ирэх долоо хоногт ХНХ-ын шинэ сайдыг томилохоор болжээ.