ДАШТ: Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай тулалдана

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:boks/дашт.jpg

Энэтхэг улсын Дели хотноо зохион байгуулагдаж байгаа сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 45-48 килограммын жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэг мөнгөн медалийн төлөө Марокко улсын тамирчин Моуттаки Ясминтай тулалдаж 5:0 харьцаатайгаар ялалт байгуулсан билээ.

Тэрбээр маргааш буюу 25-нд Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө тулалдана.

Харин тус тэмцээний 52 килограммын жинд Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ О.Есүгэн шагналт V байрт шалгарлаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.