Гуравдугаар сарын 30-нд “The HU” хамтлагийн виртуал тоглолт болно

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:the hu/326599658_1310269429542289_1624927280735224460_n.jpg

Энэ сарын 30-ны өдөр "The HU" хамтлагийн "The HU in the Metaverse" тоглолт зохион байгуулагдах гэж байна. Тус тоглолтыг виртуал орчинд хийх бөгөөд энэ нь дэлхийд анх удаа зохиогдох мета рок тоглолт юм. Зохион байгуулагчдын мэдээлснээр тоглолтын хөтөлбөрт Монголыг сурталчлах, танин мэдүүлэх олон арга хэмжээг багтаасан гэлээ. Тухайлбал манай орны үзэсгэлэнт газруудын нэг Ховд аймгийн Жаргалант хайрхныг тоглолтын виртуал ертөнцөд оруулжээ. Түүнчлэн бий биелгээ, бүжиг, үр хүүхдээ хайрлах ухаан зэргийг тусгасан байна.

Виртуал тоглолтын тасалбарыг "Hu.rock" вэбсайтаар захиалах боломжтой.