Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар ХЗБХ, ТББХ хуралдаж байна

Улс төр
umaahan
Унших: 1 мин
00
legacy:2026/03/MPA_5595.jpg

Нүүрсний тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаанаар шийдвэрлэсэн.

Тэгвэл одоо Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж санал дүгнэлтээ гаргана. Хууль зүйн байнгын хорооны санал хураалт нууцаар явагдах бөгөөд гаргасан санал, дүгнэлтийнх нь дагуу УИХ-ын нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, мөн адил нууц санал хураалтаар эцэслэн шийдвэрлэх хуультай.