Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барихыг түр хойшлууллаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:enhbold nyamaa/n.enhbold.jpg

УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр төсөл санаачлагчид УИХ-ын даргад өргөн барихаар болсон юм.

Тэгвэл дээрх хуулийн төслийг өргөн барихыг түр хойшлуулжээ.

Ташрамд сануулахад, Энэхүү хуулийн төсөлд, парламентын сонгуулийг УИХ-ын гишүүдийн 50 хувийг мажоритар системээр сонгож, үлдсэн 50 хувийг пропорциональ буюу намын жагсаалтаар нэр дэвшүүлэх зэрэг 30 гаруй заалтад өөрчлөлт оруулаад буй юм.