БАЙНГЫН ХОРОО: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан
·“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын асуудал” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох
10.00
“Жанжин Д.Сүхбаатар”
2
Төсвийн байнгын хороо
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
·Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
·Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
11.00
“Их Эзэн Чингис хаан”
3
Нийгмийн бодлогын байнгын хороо
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий хараат бус шинжээчийг томилох тухай/
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
·Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд 2022.06.27-ны өдөр зохион байгуулсан хяналтын сонсголын тайлан сонсох
·Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
11.30
“Жанжин Д.Сүхбаатар”
4
Эдийн засгийн байнгын хороо
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
·Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
·Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
14.00
“Их Эзэн Чингис хаан”
5
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо
·Аж үйлдвэрийн сэргэлтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох
14.30
“Үндсэн хууль”



