ЗГ: Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдаж байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/SHB_5050.jpg

Засгийн газрын 2023.04.05-ны өдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

- Шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай,

- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,

- Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл,

- Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ,

- Төрийн албан хаагчийн тоог үндэсний нийт ажиллах хүчний тоотой уялдуулан тооцох асуудлын талаар,

- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг дуусгаж ашиглалтад оруулахад шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийн талаар зэрэг 20 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.