Явган хүний зам, автобусны буудал зэрэг хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагыг хүргүүлжээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:ТҮЦ/түц.jpg

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл энэ үеэр ТҮЦ-ний асуудлын талаар холбогдох хүмүүс мэдээлэл өглөө.

Тодруулбал, Явган хүний зам, автобусны буудал, ногоон байгууламж, замын трасс дээр байрлуулсан, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагыг холбогдох хүмүүст нь хүргүүлсэн байна.

Харин НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Хотын дарга иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөхгүй, хууль зөрчихгүй бол Улаанбаатар хотод бизнесийг дэмжиж ажиллахаа зарлаад хоёр дахь жилдээ болж байна. Авлига, хүнд суртал үүсгэдэг 74 төрлийн үйлчилгээний зөвшөөрлийн шинжтэй бичиг баримтыг хүчингүй болгож, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг чөлөөтэй болгосон" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ТҮЦ үеэ өнгөрөөсөн.00 байхгүй ус байхгүй тэгээд бие засчихаад мантуу хуушуур зараад бид идээд л ийм л дүр төрх бгаа юм. бүгдийг албадан буулгах хэрэгтэй.арай дэндүү бгаа шүү.ац гэж авах юмгүй.

  • З
    Зочин

    автобусны зогсоол..дээр байгаа бүх түц ийг буулгаач дандаа ширхэг тамхи архи орчингоо огт цэвэрлэхгүй маш бохир дан гоймон зарна шээс дүүрэн орчин

  • Z
    Zochin

    Autobusnii buudliin buh TUTs-iig buulgaarai. Arai hwterhiu bga. Hajuud ni zogsohod l shees, hog