“Автомашингүй амралтын өдөр” буюу анхны дугуйтай гудамж өдөрлөг энэ сарын 15-нд болно

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:2025/05/duguy.jpg

2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны бямба гарагт “Дугуйтай гудамж” төслийн хүрээнд унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг Их дэлгүүрийн урд талын Битлзийн талбайд зохион байгуулагдахаар болжээ. Уг өдөрлөгийн хүрээнд,

Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ

Банкуудын ногоон зээлийн танилцуулга

Дугуйн түрээсийн үйлчилгээ

Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо

Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан

Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө

Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн

Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ зэрэг олон хөтөлбөр байгаа талаар Монголын дугуйн холбооноос мэдээллээ.