Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хаврын шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна
00

Урин дулаан цаг ирж байгаа тул уулархаг газрын гуу жалга, суваг, шуудууны цас хайлж, шар усны үер буух эрсдэл өндөр байдаг. Үүнээс үүдэн уулын ам, бэл, гол мөрөн, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвас дагуу суурьшиж буй айл өрх, ААН байгууллагууд хаврын шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.



