Д.Амарбаясгалан: Зөрчил гаргасан ч төрийн албанаас чөлөөлөгдөөгүй, хийдэл гаргаж үлдсэн бол иргэд болон ажилтнуудаас мэдээлэл авч ЧӨЛӨӨЛӨХ болно

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:amarbayasgalan/amar.jpg

Авлигатай тэмцэх хүрээнд Засгийн газраас 5Ш ажиллагааг зохион байгуулж буй. Үүний нэг нь шүүр ажиллагаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Шүүр ажиллагааг би хариуцаж ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн бүх түвшинд ажиллаж байгаа, улмаар хуулийн зөрчил гаргасан хэсгийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргахаар зорин ажиллаж байна.

Улмаар төрийн байгууллагад ажиллаж байгаа болон иргэдээс мэдээлэл авч, шүүр ажиллагаанд хамрагдаагүй, хийдэл гаргаж өртсөн хэсэгт хариуцлага тооцно.

Мөн хэлмэгдсэн төрийн албан хаагчдыг эрхийг сэргээх болно" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зарим нэгэн газарт шүүр ажиллагааг хэрэгжүүлэх явцад ажилаа мэддэггүй хариуцлагагүй,хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтны илт буруу байсаар байтал жирийн ажил албаа хаагаад явж байсан иргэн ажилаас халагдах болж байна.Энэ чинь хэлмэгдүүлэлт мөн үү

  • О
    Оюун

    Зөв байна. Хийдэл их гарна. Иргэдийн мэдээлэлийг тоохгүй, төр засгийн шийдвэрээ хэрэгжүүлэхгүй удирдлагууд их байна шүү. Төр засаг сайн ажиллаж байгаад байртай байна