“Тэтгэвэрт гарсан хэрнээ төсвөөс цалинжиж буй 6161 хүнд 30 орчим тэрбумын цалинг олгосон нөхцөл байна“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
90
legacy:amarbayasgalan/300716629_5214940545242034_1268391134908445821_n.jpg

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "МАН-ын үндсэн эрх ашиг эрүүл, тунгалаг, авилга, хүнд сурталгүй байлгахад оршиж байгаа. Намын эрх ашгаа бодоод төрийн зорилгыг хэрэгжүүлэхгүй байна гэж байхгүй. Харин төрийг цэвэрлэх тунгалагшуулах, хаиуцлагатай болгох нь эсрэгээрээ МАН үндсэн эрх ашиг байна. Шүүр ажиллагааны хүрээнд Монгол Улсын төсвийн хууль батлагдахдаа "Тэтгэврийн насны буюу тэтгэвэр авч байгаа хүнийг цалинжуулахгүй байх" хуулийн заалт орсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 6161 хүн тэтгэвэр авч байгаа хэрнээс төсвөөс цалинжиж байна. Мөн төрийн тусгай албан хаагчид гэдгээр тэтгэврээ тогтоолгосон 156 хүн давхар цалингаа аваад явж байна. Тухайлбал, 6161 тэтгэвэрт гарсан хэрнээ цалинжиж буй албан хаагчдын цалинжуулахад 7.5 тэрбум, жилээр тооцвол 30 тэрбум төгрөгийн цалин гарах нөхцөл байна. Цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн цалинд 250 орчим сая төгрөгийн зарцуулсан байна. Бүтэн жилээр нь үзвэл 1 тэрбум төгрөг. Тиймээс тэтгэврийн насны хүмүүсийн цалин авч байгаа байдлыг зогсоосон тохиолдолд төсөвт 31 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгоно" гэлээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Төрийн албаны тухай хуулийн41-р зүйлд төрийн алба хаах насны дээд хязгаар 65 гэж заасан байдаг. Төрийн тусгай албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүмүүс нийгмийн даатгалийн шимтгэл төлөөгүй тул нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдагүй юм. Тэд төрийн албанд төрийн албаны тухай хуулийн дагуу ажиллах эрхтэй. 65 нас хүртлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлд тэтгэвэрт гарсан нүн хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн. Цалин авах нь тэтгэвэрт нөлөөлөхгүй. Тэд ажиллах эрхтэй. Харин төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн этгээд төрийн албанд ажиллахгүй нь зөв. Төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтангууд эрх мэдлээ ашиглаж хуулиас дээгүүр шийдвэр гаргаж дур зоргоороо аашлах нь буруу. Энэ шийдвэр нь эргээд төрд төсөви гай чирнэ

  • Т
    Тэтгэврийн өвгөн

    Монгол Улсын төсвийн хууль батлагдахдаа "Тэтгэврийн насны буюу тэтгэвэр авч байгаа хүнийг цалинжуулахгүй байх" хуулийн заалт орсон. Ийм заалт энэ хуулийн хаана хэдийн хэдэд байгаад байнаа. Эсвэл худлаа амны зоргоор яриад байна уу. Таминаа зөвлөөч

  • О
    Оюун

    Тэтгэвэрээ болиод төрдөө ажиллахаар бол журам гарах уу. Ямар баримт бүрдүүлэх вэ. Энэ талаар тэтгэвэр тогтоолгосон и

  • З
    Зочин

    Төрийн албан хаагчидад гээд битгий бүгдийг нь луйварчин юм шиг яриад үйчилгээний албан хаа гчидад маш бага цалин авдаг зарим нэг орон тоон дээр нь хүмүүс цалингийн голоод ажиллахгүй бна аргагүйн эрхэнд тэтгэвэрт гарсан хүмүүс ажиллуулж бгаа олигтой тэтгэвэр өгдөг юм шиг нийгмийн даатгалаар үe үeийн төр баригчид өөрсдийн таалалд нийцүүлж өөрчлөж зарим нэгэн хэдэн зуун тэрбумаар идээд ял шийтгэлгүй үлдэж бгаа биз дээ

  • З
    З

    Эрэгтэй 65 нас эмэгтэй 60 хүртлээ ажиллах хуулийн эрхтэй

    • И
      Иргэн

      Тэтгэврээ тогтоолгочихоод тэтгэвэр аваад, бас хурган дарга хийж цалин авч орон тоо бөглөөд дээрээс нь хов ярьж, будилаан хутгаад байгаа хүн хогуудыг зайлуулах нь зөв шүү.

  • З
    Зочин

    Харах л үлдлээ дээ

  • Z
    zochin

    toriin alba ajillah huch bhgui boltsiin bnleshde emch suvilagch asragch bagsh dutmag, ter hurgan darga naraa tsooloochee,

    • З
      Зочин

      Тийм шүү эмч багш сувилагч нар ажиллаж болно