“Парламентад суудалгүй намуудад ч төсвөөс санхүүжилт олгоно“

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:Sodbaatar/SodbaatarY.jpg

Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ хүрээнд “Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын" төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн барьж байна. Энэ удаагийн хууль долоон бүлэг 46 зүйлтэйгээр өргөн баригдлаа.

Мөн УДШ-д бүртгэлтэй 35 намд санал хүргүүлж, 10 гаруй удаа хэлэлцүүлэг хийсэн.

Энэ удаагийн "Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад" санхүүжилтийг ил тод шилэн болгох заалтууд орсон. Парламентад суудалтай улс төрийн намуудад өнөөдөр ч гэсэн төсвөөс мөнгө олгодог. Зөвхөн парламентад суудалтай намуудад төрийн санхүүжилт олгодог байсан бол одоо суудалгүй намуудад ч гэсэн төрийн санхүүжилт олгож өгөхөөр хуульд тусгасан" гэсэн юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Б.Байгалмаа

    Энэ удаагийн улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь маш сайн цаг үёэ олсон төсөл болжээ!!! Энэ төсөл нь яг ёсоороо хэрэгжиж, монгол хөрсөндөө сууж чадвал МУ-н хөгжлийн үүд хаалга нээлттэй боллоо гэж хэлэхэд хилсдэхгүй байх гэж харж байна!!! "Сайн Үйлс" дэлгэрэх болтугай!!! Бүх монголчуудын хүсэл биёлж, Бүрэн улсаараа мандан бадраг!!! Дэлхий гаригийн хүн төрөлхтөн эвлэлдэн нэгдэж, аз жаргалтай амьдрах болтугай!!!

  • И
    Иргэн

    За за хэн дуртай нь нам байгуулах юм байнал даа. Битггий элиийрцгээ. Хэний захиалгаар ийм заалт оруулаад байгаа юм