М.Оюунчимэг: Эмийн бүлэглэл 1 долларын эмийг 100 доллараар оруулж ирж зардаг

Улс төр
umaahan
Унших: 1 мин
30
legacy:Oyunchimeg gishuun/340646504_933018887819613_3512492004836500356_n.png

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “10 жилийн өмнө ярьж байсан юмыг өнөөдрийн чуулган дээр яриад л байж байна. Үүнийг хуулиар зохицуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл дандаа төлөөллөө оруулдаг. Би нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байхдаа эм, эмнэлэг дагасан бүлэглэлтэй үнэхээр тэмцэж эхэлсэн. 1 долларын эмийг 100 доллароор оруулж ирж зарж байгаа. Чанаргүй, стандартын шаардлага хангаагүй эмийг оруулж ирдэг асуудал байна. 3400 төгрөгийн эмийг 35 мянгаар зарж байсан. Энэ асуудалтай тэмцсэн. Цаашдаа энэ асуудалд маш анхааралтай хандахгүй бол болохгүй нь” гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин3 жил өмнө

    М.Оюунчимэг гишүүн эмийн талаар үнэн бодит зүйл ярьж байгаа учир тэтгэврийн бид дэмжиж байна. Бидний сарын эмийг 70% биш 30% болгоод өгөөч, сарын мөнгө хүрэлцэхгүй байна, Оюунчимэг гишүүнээ нөгөө Чинбүрэн, Мөнх-Оргил гишүүд 30% болгоод өгсөн. Одоо бид эмнийхээ 70%-г төлж байгаа тул мөнгө хүрэлцэхгүй ХЭЦҮҮ БАЙНА. ТЭР 2 гишүүн үүнд ерөөсөө оролцохгүй чимээгүй яваад байна.500 мянган төгрөг хүрэхгүй байна Оюунчимэг гишүүнээ, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ ӨГӨӨЧ ТЭТГЭВРИЙНХЭНД.

  • X
    xun3 жил өмнө

    гишүүний зөв.хар тамхинааё ялгаа юу бна.ард түмнийг ингэж шулдаг том мафи бна.

  • З
    Зочин3 жил өмнө

    Ард иргэдэд үр өгөөжгүй зүйлээр юу хийнэ одоо бүр юм л бол 70% гэж зальддаг болсон бололтой эм-н салбар эмийн бизнес бохир луйвар худлаа хуурамч хулхи болоод удаж байгаа доо