Эрдэнэс Тавантолгой ХК: Ногдол ашиг тараах уу, нүүрс угаах үйлдвэр барих уу гэдгийг өнөөдөр ШИЙДНЭ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:Miigaa/сумо зураг/этт бэт.jpg

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдын хурал Соёлын төв өргөөнд эхэлсэн байна. Тус хурлаар Монгол Улсын нийт 2.5 сая орчим иргэнд ногдол ашиг тараах эсэх асуудлыг ярилцах бөгөөд хэрэв ногдол ашиг тараахгүй бол нүүрс угаах үйлдвэр барих хувилбар шийдэгдэх юм.

Эргэн сануулахад, Засгийн газар өнгөрсөн зургаан сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилон команийн засаглалыг сайжруулах, улсад төвлөрүүлэх хөрөнгийн урсгалын нэмэгдүүлэх үүргэ чиглэл өгч ажилласан юм. Ингээд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ж.Ганбатыг хугацааг дахин зургаан сараар сунган шийдвэрлэсэн байдаг бмлээ.

Тэгвэл Эрдэнэс Тавантолгой ХК-д БЭТ томилсноор нүүрсний олборлолт, худалдаа, тээвэр олон нийтэд ил болж, экспортын орлогыг нэмэгдүүлэх болсон. Үр дүнд нь 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан хэмээн тайлагнасан байдаг. Уг ашгаас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах уу, эсвэл үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор нүүрс угаах үйлдвэртэй болох уу гэдэг асуудлыг өнөөдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаанаар шийдвэрлэх юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын мэдээлж байснаар хэрэв Нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулвал тонн нүүрс тутмаас олох орлого 60-80 ам.доллароор нэмэгдэж 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал ирэх онд бүрдэнэ хэмээн үзэж байгаа юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    Зочин

    УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Анандбазар нарын өргөн мэдүүлсэн иргэн бүрт 1072 ш хувьцааны ногдол ашиг болох 2.5 сая төгрөг тараах хуулийн төслийн УИХ яагаад өдий болтол хэлэлцэхгүй байна .Эдгээр гишүүд ард иргэдийнхээ төлөө хууль төслийг УИХ д өргөн барьсан бол араас нь яваач. Сонгогч түмэн нь шаардаад өгөөч

  • З
    Зочин

    НОГДОЛ АШИГ АВАХ ЭСЭХИЙГ 1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ 2.5 САЯ ИРГЭН ШИЙДЭХ ЁСТОЙ ШҮҮ Т. ИРГЭДЭЭС ЗААВАЛ АСУУХ ЁСТОЙ