Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УИХ: УИХ-ын гишүүн Ч.Булгантуяа, Д.Өнөрболор, Ж.Эрдэнэбат нарын харъяалагдах Байнгын хороодыг өөрчлөн баталлаа
00

УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2023.04.28-ны өдрийн хуралдааныг хэлэлцэж байна. Хуралдаанаар зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж тогтоолын төслийг баталлаа.
Тухайлбал УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяаг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр баталлаа.
Мөн УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг УИХ-ын Үйлдвэрчилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус баталлаа.



