Танилц: Амралтын өдрүүдэд дараах 33 байршилд нөөцийн мах худалдаална

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:huchit shonhor/_Q7A0926.jpg

Улаанбаатар хотод нөөцийн махыг хүнсний 481 дэлгүүр, сүлжээ дэлгүүрээр борлуулж байна. Түүнчлэн өргөтгөсөн худалдааг ажлын өдрүүдэд арван байршилд, амралтын өдрүүдэд 33-35 байршилд зохион байгуулж буй. Өргөтгөсөн худалдаагаар махыг гулуузаар борлуулж байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд жижиглэнгээр худалдаж байна.

Энэ амралтын өдрүүдээр 10:00-16:00 цагийн хооронд нийслэлд:

Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус бүр зургаа,

Чингэлтэй дүүрэгт дөрөв,

Сүхбаатар дүүрэгт гурав,

Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг, байршилд өргөтгөсөн худалдаа болно.