Барс худалдааны төвд 22х10 хэмжээтэй агуулах шатаж байсныг бүрэн унтраажээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/хх11/барс гал.jpg

БГД-ийн гуравдугаар хороо Барс худалдааны төвийн хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр өдрийн 12:42 цагт онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын гал түймэр унтраах аврах 10-р ангийн бүрэлдэхүүн очиж галыг бүрэн унтраажээ.

Энэ талаар бид НОБГ-аас тодруулахад, "Аврах анги Барс худалдааны төвд очиход 22х10 хэмжээтэй, дөрвөн тасалгаа бүхий агуулах шатаж байсныг шуурхай ажиллан 13:12 цагт галын тархалтыг зогсоож, 13:55 цагт бүрэн унтраасан. Одоогоор галын шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг, шалгалтаар тогтоохоор ажиллаж байна" хэмээн мэдээллээ.