Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү гуравдахь хагалгаандаа орох гэж байна
НийгэмUBn teamУнших: 1 мин
10

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү Турк улсад эмчлүүлж байгаа бөгөөд гуравдахь хагалгаандаа орохоор болжээ.
Хэргийг эргэн сануулахад 2023 оны гуравдугаар сарын 08-ий өдөр түүний хойд эцэг нь зодож гэмтээсэн. Улмаар хүүгийн биеийн байдал хүнд нөхцөл байдалтай байсан юм. ГССҮТ-д эмчлүүлж байсан хүүг Турк улсад эмчлүүлэхээр болсон бөгөөд тархи, нуруу нугасны эмчилгээний зардалд 150 сая төгрөг шаардлагатай болж ард түмнээсээ тусламж хүссэн билээ.



