AERO MONGOLIA: Улаанбаатар-Нарита чиглэлийн нислэг цуцлагдсан асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/хх11/aero mongolia.jpg

"Aero Mongolia" компанийн Улаанбаатар-Нарита чиглэлийн өчигдрийн нислэг зорчигчдодоо ямар ч мэдээлэл өгөхгүйгээр гэнэт цуцалсан талаар нэгэн гаднын иргэн өөрийн твиттер хуудсандаа байршуулсан.

Тэгвэл уг асуудлын талаар "Aero Mongolia" компаниас тодруулахад "Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

Өчигдрийн УБ-Нарита чиглэлийн Аэромонголиа нислэг ямар ч мэдээлэл өгөлгүй гэнэт цуцлагдсан, энэ талаар мэдэж байгаа хүн ч алга, ашгүй Инчеоноор дайрч харих нь гэсэн Япон залуугийн твийтүүд трэнд болж. Ингэж л баг алж байнашд тал засаад гүйгээд байгаа улс нь. Ичиж үхмээр юм. https://t.co/xoAkNxIQRQ

— Anu (@AnuDashdorj) May 7, 2023