Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сураггүй алга болсон 87 настай эрэгтэйг хоёр өдрийн дараа эсэн мэнд олжээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Дорноговь аймагт алга болоод байсан 87 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ. Тодруулбал,
Дорноговь аймгийн цагдаагийн газарт 2023 оны тавдугаар сарын 07-ны өдөр иргэн С "87 настай манай аав Б нь 2023 оны тавдугаар сарын 05-ны өдөр гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг 6 тээврийн хэрэгсэл, 50 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй хоёр өдөр зохион байгуулан ажиллаж, 2023 оны тавдугаар сарын 08-ны өдрийн 17:50 минутанд 87 настай иргэн "Б"-г Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар баг, аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.



