Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймэрт 200 га талбай шатжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/04/NewFolder/kheeriyntuymer.jpg

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн Ямаатын сэрвэн гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ хээрийн гал түймэр гарсан байна.

Энэ тухай дуудлага тавдугаар сарын 09-ний өдрийн 20:09 цагт ОБГ хүлээн авсан бөгөөд Асгат сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 21:30 цагт хээрийн гал түймрийг цурамд оруулж, 22:50 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 200 га талбай шатжээ.