Р.Чингисийг гэрээний үүргээ биелүүлсэн гэх үндэслэлээр БЗС-гийн зээлээс нь Ё.Отгонбаяр тушаал гарган, чөлөөлжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:bzs zeeldegch/56.jpg

1997 оноос хойш Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан хүмүүсийн нэрсийг олон нийтэд зарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл өчигдөр гэрээний үүргээ биелүүлсэн хэмээн үзэж зээлээс нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн сайд нарын тушаал ил болсон билээ.

Тухайлбал, ЦЕГ-ын дарга асан, бригадын генерал Рэнцэндоржийн Чингис нь 2003 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд эрүүгийн эрх зүй мэргэжлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас авсан зээл болон хүүгийн төлбөрт нийт 32,025 ам.долларын өртэй байжээ.

Харин үүнийг нь 2009 оны "Зарим хүмүүсийг сургалтын төрийн сангийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс чөлөөлөх тухай" Засгийн газрын 242 дугаар тогтоолын дагуу чөлөөлжээ. Ингэхдээ гадаадад их дээд сургуулиа төгсөж ирээд гэрээний дагуу 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан хэмээх үндэслэлээр зээлийг нь ийнхүү тэглэсэн аж. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр, БСШУ-ны сайдаар Ё.Отгонбаяр ажиллаж байсан.

Р.Чингисийн хувьд зээлээс чөлөөлөгдөх үедээ ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Зээлийг тэглэх тушаал гарсан өдөр буюу 2009 оны наймдугаар сарын 6-ны өдрийн ханшаар тооцож үзвэл, түүний 46 сая төгрөгтэй дүйцэх зээлийг тэглэсэн гэсэн үг юм.

legacy:bzs zeeldegch/Untitled design (1).jpg
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Цүнх барих хийж явсан Р.Чингис албан тушаалаа ашиглаж ардын хүүхдийн боломжийг хулгайлсан байна шүү дээ!!! Цагдаагийн олон сайхан мэргэжилдээ сайн залуусыг явуулахгүй яасан юм! Америкт очоод АН-ын Сайханбилиг,Элбэгдорж нарын бүлэгт элсэж Сайханбилигийг Америкаас ирээд МУ-ын Ерөнхий сайд болонгуут нь ямарч удирдах алба хийх чадваргүй байж,Цагдаагийн олон нэр хүндтэй дарга нарын урдуур дайрч арын хаалгаар ЦЕГ-ын дарга болтол дэвшсэн этгээд шүү дээ!!! Энэ чинь ариун явдал уу?! Өрийг төлүүл!

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

  • З
    Зочин

    Миний мэдэхээр энэ хүн тэр үед эрүүгийн төлөөлөгч байсан. Тэр үед цагдаагаас хоёр гурван хүн явсаны нэг нь байсан.

  • З
    Зочин

    Тухайн үед жирийн алба хаагч байсан журмынхаа дагуу авч чөлөөлөгдсөн байгаа шүү

  • З
    Зочин

    Журмаараа зээлийг нь чөлөөлсөн л байна шүү дэ.