УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Уянгахишигийн 6,584 ам.долларын зээлийг Л.Гантөмөр сайд байхдаа чөлөөлжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:8  4/346141310_904204473979119_3488258541593449066_n (1).jpg

Гэрээний үүргээ биелүүлсэн хэмээх үндэслэлээр БЗС-гаас авсан зээлээ тэглүүлсэн зээлдэгчдийн нэрс болон чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухайн үеийн сайд нарын тушаал ил болоод буй.

УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Уянгахишиг нь ХБНГУ-ын Бонны их сургуульд суралцахаар БЗС-гаас 6,584 ам.долларын зээл авсан байдаг. Харин үүнийг нь 2013 оны "Зарим хүмүүсийн гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгох тухай" БСШУ-ны сайдын А185 тоот тушаалын дагуу чөлөөлжээ. Ингэхдээ гадаадад их дээд сургуулиа төгсөж ирээд гэрээний дагуу Монгол Улсад 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан хэмээх үндэслэлээр зээлийг нь ийнхүү тэглэсэн аж. Тухайн үед БСШУ-ны сайдаар Л.Гантөмөр ажиллаж байсан бөгөөд Р.Уянгахишигийн хувьд Хууль зүйн Цэц товчоонд зөвлөх, Шунхлай группт ажиллаж байжээ.