ХӨСҮТ: Энэ сарын 29-нөөс улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийж эхэлнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:HOSUT Bilegtsaihan/314695572_684059673027809_1978876743229840998_n.jpg

ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдал, нэмэлт дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Вакцинд хамрагдах ёстой хүүхдүүдийн тодорхой хувь нь хамрагдаж чадаагүйгээс улаанбурхан өвчний дэгдэлт өргөн хэмжээнд тархах эрсдэлтэй байдаг. Иймээс тавдугаар сарын 29-нөөс эхлэн улс орон даяар 10 сартайгаас найман насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт вакцинжуулалтад хамруулах ажлыг зохион байгуулах гэж байна. Дархлаажуулалт зургаадугаар сарын 10-ныг дуустал үргэжилнэ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд түшиглэж дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул эхлээд эцэг, эхчүүдэд мэдээлэл хүргэж танилцуулснаар дархлаажуулна" гэлээ.