С.Баяр: Сангуудын мэдээллийг дэлгэж буй Л.Оюун-Эрдэнийн үйлдэл улс төр талаасаа эрсдэлтэй боловч алсдаа хэрэгтэй зүйл

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:2025/08/BayarS.jpg

Засгийн газар 2023 оныг авилгатай тэмцэх жил болгон зарласан. Үүний хүрээнд "5Ш" ажиллагааг явуулахаа мэдэгдэж, Шилэн ажиллагааны хүрээнд төрийн оролцоо бүхий тусгай сангуудын мэдээллийг нээлттэй болгон зарлаж байгаа билээ. Мэдээлэл ил болж буйтай холбогдуулан олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан асуудлууд хөвөрч буй. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Сангуудын учрыг олох цаг болсон. Улс төр талаасаа МАН-ын даргын хийж буй энэ үйлдлийг ихээхэн эрсдэлтэй хэмээн харж байгаа. Нэг талаас өөрт ашигтай байсан сонгуулийн системийг сольж байна. Бусад нам орж ирэх боломжтой системийг мэдсээр байж оруулж ирж байна шүү дээ. Нөгөө талаас сонгууль болох гэж байхад олон сангийн үйл ажиллагааг ил болгож буй нь эргээд иргэдийг бухимдахад хүргэж байна. Улс төрийн тактик талаасаа эрсдэлтэй санагдаж байгаа боловч алсын стратеги талаасаа маш зөв гэж харж байна" гэлээ.

М.Янжинлхам

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • U
    UB emegtei

    ene uvgund mongoliin tuhai yarih erh bhgui hol ochij yhwel taarna, jinhene mongoloos urwagsan hyn

  • З
    Зочин

    С.Баяр бол 7 хаусаар улс орноо худалдсан хүн дээ. Иймэрхүү урвагч хүмүүс Монголын түүхэнд олон байсан. Богдын ЗГ-т шанзов Бадамдорж гэгч уут уут мөнгөөр улсаа худалдсан сайд, боргц богц мөнгөөр Богдоо худалдсан шанзов гуай гэж Нийслэл хүрээнийхэн дуулдаг байж. Манай С.Баяр орчин үеийн шанзов.

  • З
    Зочин

    Энэ нэг хулгайч,Батүүл гэж бас нэг 2 дуугаа татаа

  • З
    Зочин

    Энэ муу архичин юу хуцаад бган тэр олон хаусаа хураалга муу авилгач аа