Х.Булгантуяа: Бүх ахмадуудын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр боллоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:Bulgantuya gishuun/MPA_4994.jpg

Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Өнөөдөр өглөөний 10.00 цагт эхэлсэн МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн.

Тэгвэл бүлэг ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт нөхөн олгох, УИХ-ын гишүүдийн тоог 126 байх өөрчлөлт зэргийг дэмжсэн юм. ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн мэдээлж буйгаар Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын доод цалин 550 мянган төгрөг байсныг долоодугаар сарын нэгнээс эхлэн 750 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр тогтсон аж. Түүнчлэн бүх ахмадуудын тэтгэвэр 10 хувиар нэмэгдэхээр болсон байна. Харин цалинг хоёр үе шаттайгаар нэмэх бөгөөд 7 болон 10 дугаар сарын нэгнээс нэмэх аж. Эхний ээлжинд соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа төрийн албан хаагч нарын цалинг нэмнэ. Бусад төрийн албан хаагч нарын цалинг хоёрдугаар шатанд нэмэхээр болсон байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Тэтгэвэрийг 10 хувь нэмнэ доромжилол та нар төсөв сангаас хулгай хийхдээ сайн юм байнлээ тэтгэвэрийг 70-90 хувь нэмэх хэрэгтэй тэгээд байж ард түмэний амьдарл арай гайгүй хоолтой явна

  • З
    Зочин

    Буруу шийдвэр байна. Тэтгэврийн зөрүүг арилгаж чадахгүй гэхдээ ойртуулах ёстой. 1 саяас доошхыг нь 20 хувиар нэмээд болно.