ТАНИЛЦ: Төрийн алба хаагчдын цалинг хэрхэн нэмэгдүүлэх вэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:post/12.01/NewFolder/Capture.JPG

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, төрийн алба хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэх саналыг дэмжсэн гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл олон нийтийн дунд цалинг ямар зохицуулалтаар хэрхэн нэмэгдэх талаар асуулт үүсч байгаатай холбогдуулан ХНХ-ын сайд цалингийн нэмэгдлийг хэрхэн тайлбарласныг хүргэе. Үүнд:

Ирэх долоодугаар сарын 1-нээс

-Төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын цалингийн доод хэмжээ 750 мянга,

-Төрийн мэргэжлийн үйлчилгээний алба хаагчдын /төрийн үйлчилгээ, соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан/ цалингийн доод хэмжээ 750 мянган төгрөг болно

Аравдугаар сарын 1-нээс

-Төрийн захиргааны алба хаагчдын суурь цалинг нэг сая,

-Төрийн тусгай албан хаагчдын цалинг сая төгрөгт хүргэж нэмэгдүүлэх юм.