ИНФОГРАФИК: Тамхины хэрэглээ нь жилд 143.3 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн зардлыг МУ-д учруулдаг

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 35 сек
00
legacy:2025/11/tamkhii.jpg

Өнөөдөр “Тамхины эсрэг дэлхийн өдөр” тохиож байна. Эл өдрийг Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 32 дугаар чуулганаас тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх хор хөнөөл, гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах зорилгоор тэмдэглэсээр ирсэн. Манай улсын хувьд тамхидалтын түвшингээр дэлхийд дээгүүрт ордог. Өөрөөр хэлбэл, тамхинаас татгалзах "дургүй" хүмүүс ч гэж хэлж болно. Тэгвэл тус өдрийг тохиолдуулан утаат тамхитай холбоотой хэд хэдэн баримтыг дараах инфографикуудаар хүргэе.

-Жилд 8 сая гаруй хүн "ТАМХИ"-наас шалтгаалан нас бардаг-

legacy:электрон тамхи/тамхи.gif

Дэлхий дээр тамхинаас үүдэн жилд 8 сая гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Энэ нь 8 секунд тутам нэг хүн янжуур тамхинаас үүдэн нас бардаг гэсэн үг бөгөөд 10 үхэл тутмын нэг нь мөн янжуураас үүддэг байна.

Харин манай улсад тамхинаас шалтгаалсан зүрх судасны өвчин, хорт хавдраар жилд 2500 гаруй хүн амиа алддаг аж.

-Тамхи татдаг иргэдийн дундаж наслалт дөнгөж "52"-

legacy:электрон тамхи/тамхи насжилт.gif

Өдөрт 1-9 тамхи татдаг хүн тамхи татдаггүй хүнээс хорт хавдар тусах нөхцөл нь 4 дахин их байдаг. Тамхи нь дан ганц, зүрх судас, хорт хавдрын үндэс биш. Харин бүх өвчний суурь юм. Түүнчлэн тамхи хүний наснаас 10-15 жилийг хороож байдаг.

-Жилд 625 тэрбум төгрөгийн зардал тамхинаас шалтгаалан гардаг-

legacy:electron tamhi/Copy of АТГ визуал 1.gif

Монгол Улс тамхинаас үүдэлтэй эдийн засгийн өндөр хохирол амсаж байгаа ба жил бүр 625 тэрбум төгрөгийн зардал гарч байна.

-Монгол Улсын нийт иргэдийн 24,2 хувь нь тамхи татдаг-

legacy:электрон тамхи/тамхи хүйс.gif

Манай улсын насанд хүрэгчдийн 24,2 хувь нь тамхи татдаг байна. Энэ нь маш өндөр үзүүлэлт бөгөөд өдөр бүр 750,000 насанд хүрэгч тамхи хэрэглэдэг гэсэн үг юм. Харин эдгээр хүмүүсийн 49 хувь нь эрэгтэйчүүд бол 5 хувь нь эмэгтэйчүүд байдаг байна.

Мөн судалгаагаар тамхи татах нь эмэгтэй хүний бие организмд эрчүүдийнхээс илүү их хор хөнөөлтэй байдаг аж. Тамхичин эмэгтэйн бие организмд хөгшрөлтийн үйл явц илүү хурдтай явагддаг бөгөөд төрөлтийн хувьд ч ямар нэг байдлаар хүндрэл дагуулах эрсдэл дагалдаж байдаг байна.

-ТАМХИ ТАТАЛГҮЙ ХЭМНЭСЭН МӨНГӨӨРӨӨ БИД ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ-

Эрүүл мэнд төдийгүй эдийн засагт хамгийн их дарамт учруулдаг зүйл. Хоёр жилийн өмнө хийсэн эдийн засгийн тооцооллоор тамхи татах мөнгөө тодорхой хугацаанд хэмнэвэл дараах "үр дүн" бидэнд ирэх аж.

legacy:electron tamhi/Copy of АТГ визуал 1 (1).gif

Түүнчлэн тамхи таталгүй 10 жил мөнгө хэмнэвэл машинтай болох, 20 жил мөнгө хэмнэвэл байшинтай болох боломжтой байна.

-Тамхины хэрэглээ нь жилд 143.3 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн зардлыг Монгол Улсад учруулдаг-

legacy:electron tamhi/Copy of АТГ визуал 1 (2).gif

Түүнчлэн дэлхийд жил бүр 4,5 сая их наяд тамхийг хэрэглэж 8 сая хүн амь насаа алдан эдийн засагт 2 их наяд ам долларын хохирол учирч байна

-СУДАЛГАА: Жилд дор хаяж нэг удаа тамхинаас гарах гэж оролддог-

legacy:electron tamhi/Copy of АТГ визуал 1 (3).gif

-ДАМ ТАМХИДАЛТЫН УЛМААС...-

legacy:electron tamhi/Copy of АТГ визуал 1 (5).gif

Монгол Улсад жилд 4300 орчим хүн тамхины улмаас нас бардаг ажээ. Эдгээрийн 72 хувь нь 70-аас доош насны хүмүүс цаг бусаар, эрт нас барж байна.

-Янжуур тамхины утаанд 7537 төрлийн хорт бодис агуулагддаг-

legacy:электрон тамхи/тамхи .gif

Янжуур тамхины утаанд угаарын хий, хүнцэл, метан, БОХЬ гэх мэтчилэн хүний биед сөрөг нөлөөтэй 3537 төрлийн химийн элементүүд байдаг. Янжуур тамхийг хэрэглэхдээ 850 орчим хэмд шатааж хэрэглэдэг байна.