О.Цогтгэрэл: С.Баяр гуай 2008 онд дөнгөж өндийж байсан эдийн засгийг буруу зүгт хөтөлж халамжлагч данхар төрийг албан ёсоор эхлүүлснээ мартаж

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:Tsogtgerel gishuun/цогтгэрэл.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж эцэслэн баталсан билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан "ҮХНӨ батлагдав. Алхам урагш. Баяр хүргэе. Гэхдээ илүү хүчлэх учиртай АН яагаад 50:50 зарчмаас ухрав. Яагаад гишүүдийн тоог цөөлнө гэв. Ард олноо дагуулах биш дагаж попров. Коммунист гэгдэх МАН дэвшилт санаачилга гаргаж, ардчилагч гэгдэх АН тэрнийг нь хойш нь яагаад татав. Би, бид үүнийг харлаа. Түүх бол түүх болж үлдэнэ. Харамсалтай" гэх байр суурийг илэрхийлсэн юм. Харин үүнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "0:40 харьцаа бол үнэн хэрэгтээ 40:60. УБ-аас тойргоос сонгогдох гишүүд пропорционалаас ялгаагүй. Ерөнхий сайд асан С.Баяр гуай одоо их “ухаантай” үгс бичих аж. 2008 онд дөнгөж өндийж байсан эдийн засгийг буруу зүгт хөтөлж хүн бүрт 1.5 сая төгрөгийг бэлнээр тарааснаар халамжлагч данхар төрийг албан ёсоор эхлүүлснээ мартаж" гэсэн юм.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Тармаланчид

    Манай тариаланчид улс төржихгүйгээ С Баярыг өмөрөнө үхэн үхтлээ өмөөрөнө. Цогтгэрэлээ чи мэдэх үү С Баяр Ерөнхий сайд байхдаа Атрын 3 дугаар аяныг зарлаж тариалангийнхаа салбарыг үхэлийн аяуулаас аварсаныг чи андуураад хөгжиж байсан юм унагачихсан гэх юм Баяр Ерөнхий сайд болоход Төр засаг нь ч тэр гурилийн үйлдвэрүүд нь ч тэр 1 кг ч улаанбуудайгүй байсан юм шүү дээ Энэ үзүүлэлт өсөн хөгжиж байгаа улсын үзүүлэлт үү Үгүй шүү Баяр Ерөнхий сайд Атрын 3 дугаар аян зарлаж тариаланчидтайгаа ард түмэнтэйгээ хамтран зүтгэсний хүчинд 2008 онд 282,4 мт 2009 онд 389,1мт 2010 онд 345,5 мянган тонн улаанбуудай хураан авч манай Монголчууд гадаадын гурил идэхээ больсон юм шүүдээ С Баяр бол Монгол Төрийн өндөр албан тушаалтан ард түмнийхээ хүсэж байгаа бүтээх үйлсыг мэдэрч дэмжиж хамтран ажиллавал юуг ч бүтээн босгож чадахыг харуулсан л Ерөнхий сайддаа АН ын бүлгийн дарга таны хүн гүтгэж байгаа чинь ариун явдал уу Дуугай л сууж байхгүй Намын нэрийг унагагаад л...

  • З
    Зочин

    Согтуу өвгөн С.Баяр 7 хаусаа хураалгах болоогүй юу цогтгэрэлийн хороолол Содон нь мөнгө угаалтын үр дүн юм биз дээ

  • З
    Зочин

    С.Баяр, О.Цогтгэрэл хоёр хоёулаа ард түмний татварын мөнгийг хулгайлж, цөлмөдөг луйварчид. Ард түмнээс хулгайлсан мөнгөөрөө О.Цогтгэрэл Содон хорооллыг барьж угаасан бол С.Баяр АНУ-д 7 хаус авч угаасан.

  • З
    зочин

    Санжийн Баяр Анод бакыг дээрэмдсэн С Баярын даалгавараар Анодыг дампууруулсан бас Оюутолгойгоос асар их авилга авсан бодит үнэн бол Америкийн нэгдсэн улсад 9 хаус байшин зөвхөн бэлгэнд шүү

  • З
    Зочин

    Хамгийн super хулгайч бол о.цогтгэрэл хийсэн өнгөтэй юм нэг ч байхгүй...

  • Х
    Хавтгайрсан халамжийн дэд жанжин С.Баяр

    Тийм шүү 2008 онд 1.5 сая тараах 2020 онд хүүхэд бүрт 100 мянга 2023 онд хэт чинээлэг айлын хүүхдэд 100 төг нэхэж авах сэтгүүлчийн дайралт

  • З
    Зочин

    Uuruu hogiin hulgaich gedegee sanj yv