19-22 насны залуучууд согтуурсан үедээ баригдаж буй барилгын 10 давхарт гарчээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 (72).jpg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны шинээр баригдаж байгаа орон сууцны цонхоор 1 хүн унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Г /20 настай, эрэгтэй/, Э /20 настай, эрэгтэй/, Ц /19 настай, эрэгтэй/, М /21 настай, эмэгтэй/, Д /22 настай, эрэгтэй/ нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ баригдаж байгаа барилгын 10 дугаар давхарт байсныг эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.