Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн нийтлэг үйлчилгээний салбарынхантай уулзаж байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:өглөөний уулзалт.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн бүх шатны байгууллагын ажилтан алба хаагчдын төлөөлөлтэй "өглөөний уулзалт" хийж буй билээ. Энэ удаад төрийн нийтлэг үйлчилгээний салбарынхантай хийж, тэдний өмнө тулгамдаж буй асуудал, ажиллах нөхцөл бололцоо, бүтээмжийн талаар ярилцлаа.

legacy:уузлатт 1.jpg

Улсын хэмжээнд 52.7 мянган хүн төрийн нийтлэг үйлчилгээний салбарт ажиллаж байна. 2023 оны 7-р сарын 1-нээс төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын цалин 26-31 хувиар нэмэгдэх юм.

legacy:уулзалт 2.jpg

Уулзалтын үеэр 14-р сургуулийн номын санч А.Сүрэнтуяа: Цалин, нийгмийн асуудлаас болж номын санчаар ажиллах хүн олдохгүй байна. Сургуулийн номын санч гэдэг бол хүүхдийг номд дурлуулах ажил хийх ёстой. Гэтэл номын сан хөмрөгөө бүртгэх, цахим бүртгэлийн ажилд бүх цагаа зарцуулж байна. Номын санчийн орон тоог нэмэх, цалин хөлсний асуудалд анхаарч өгөхийг хүсч байна" хэмээлээ.