Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
З.Энхболд: Надад хамаарах нүүрсний хэрэг гэж байхгүй. Б.Энх-Амгалан сайдын хамжигч гээд яллаж байгаа хэрэг бол бий
00

Нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан УИХ -ын гишүүн асан Т.Аюурсайхан болон холбогдох хүмүүсийг яллагдагчаар татан шалгаж буй билээ.
Тэгвэл уг хэрэгт УИХ-ын дарга асан З.Энхболдыг мөн хамааралтай хэмээн нэрлэх болсон бөгөөд түүнийг хуулийнхан шалгаж буй гэх мэдээлэл ч гараад байгаа юм.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн твиттер хаягтаа "Надад хамаарах нүүрсний хэрэг гэж байхгүй. Зам тээврийн Энх-Амгалан сайдын тушаалыг хэрэг гэж үзээд намайг хамжигч гээд яллаж байгаа хэрэг бол бий, тэр нь нүүрстэй холбоогүй.Энэ гүтгэлэг" хэмээн бичжээ.


.webp)
