Х.Нямбаатар: С.Баярын ЗГ-ын байгуулсан Оюу толгойн гэрээ “ХУУДУУТАЙ“ гэрээ болсон

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 46 сек
30
legacy:Nyambaatar gishuun/_MPA0428 copy.jpg

Өчигдөр"Орано групп"-тэй байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ээлжит хурлаа хийсэн билээ. Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Олон нийтийн зүгээс уг ХО-ын гэрээг байгуулахдаа ОТ гэрээ шиг хуумгай хандаж болохгүй гэдгийг хэлж байгаа. Тиймээс ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ эхлүүлэхээсээ өмнө нэгдсэн ойлголт, саналд хүрэх нь чухал" хэмээсэн юм.

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хаяглан өөрийн цахим хуудсаараа дамжуулж "Асуух юм байна, Х.Нямбаатар сайд аа. 2009 оны ОТ гэрээнд "хуумгай" заалт нь яг юу юм? УИХ-ын 57-р тогтоолд бүхнийг нийцүүлэх гэж манай ЗГ зүтгэсэн. ОТ гэрээнд гэхээсээ эл гэрээний хэрэгжилтийн хяналтад дараа дараагийн ЗГ-ууд "хуумгай" хандсан учраас сөрөг олон асуудал үүссэн гэж ойлгодог. Би буруу ойлгоод байна уу? Юутай ч "Орано"-тэй хийх ХО-ын гэрээний төсөл боловсруулах чухал үүрэг хүлээж буй танд амжилт хүсъе" хэмээжээ.

Үүний хариуд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Энд тодотгож хэлэхэд ОТ гэрээ хуумгай биш "Хуудуутай" гэрээ болсон. "Олон нийтийн зүгээс Орано групптэй хийх ХО-ын гэрээг байгуулахдаа ОТ гэрээ шиг хуумгай хандаж болохгүй" гэдэгт ОТ гэрээний ямар нэгэн хуумгай заалт гэсэн агуулга байхгүй. Хуумгай заалт гэвэл жичид нь ярьж болно. ОТ гэрээ гэдэгт Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө, Менежментийн гэрээ зэрэг баримт бичгүүдийг хамтатган ойлгож байна.

Энд тодотгож хэлэхэд ОТ гэрээ хуумгай биш "Хуудуутай" гэрээ болсон. УИХ-ын 57 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн чиглэлийг тухайн үеийн Монголын талын төлөөлөл бүрэн хангаж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зарим заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон гэх дүгнэлтүүд шалгалтын явцад гарч байсан. "20 000 хувьсагчтай" санхүүгийн загвараас шалтгаалж өнөөдрийг хүртэл ТУЗ дээр жил бүрийн санхүүжилтийн төлөвлөгөө батлахад хүндрэл үүсдэг. 34 хувьд ногдох үүссэн зээлийн төлбөрийг тэглэх хүртэл төслийн үйл ажиллагаа хэдэнтээ зогсож, гацаж байсныг санах хүн олон болов уу. Анхнаасаа олон улсын зөвлөх үйлчилгээ аваад дорвитой хэлэлцээр хийсэнсэн бол өдийд бид дахин дахин хэлцэж хэрэлдэхгүй явах байсан биз" хэмээжээ.

legacy:баяр.JPG
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    С.Баярын оронд 7 буудлын Должин эмээ байсан ч түүнээс илүү гэрээ байгуулах байсан. Захын хүн гэрээг 50:50 харьцаатай байгуулдаг. Гэтэл бид Оюутолгойн 400 тэрбум долларын баялгаа алдаад өнөөдөр жилд 300 сая доллар буюу 1000 -ны нэг хувийг нь авч байна. Юун 50: 50 хувь. Ард түмнээ хулхидаад шанд нь авилгалаар 7 хаус АНУ-д авсан. С.Баяр улс орноо худалдсан архичин толгой.

  • З
    Зочин

    Тодорхой хугацаанд тал бүрээс нь судалж үзээд дүгнэж хэлж байгаа байлгүйдээ

  • З
    Зочин

    Уг нь бол тухайн үеийн нөхцөл байдал гэдэг фактор хэзээд байдаг шүү. Дандаа өнөөгийн байдлаар харж дүгнэж, та бүхэн яллаж болохгүй ээ, өнгөрсөн үеэс, тэгвэл дараа үе чинь өөрсдийнхөөрөө та бүхнийг өнөө зөв гэж явуулаад байгаа бодлогыг буруутгавал та нар юу гэж зөвтгөх Болдоо. Цаг цагаараа байдаг юм даа.