ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Е.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноох саналыг прокуророос гаргажээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
50
legacy:baatarbileg gishuun/Baatarbileg.jpg

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эрүүгийн хариуцлагаар үргэлжилж байна. Тодруулбал, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн явагдсан Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 47 өдрийн турш үргэлжилж, өнгөрсөн сарын 26-нд дууссан. Улмаар 48 иргэнийг гэм буруугүйд тооцож, 32 иргэн, 4 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн юм.

Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, зургаан жил хорих ял оноох саналыг прокуророос шүүхэд гаргасан байна.

Эргэн сануулахад, Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 22.4.2 болон 22.10.2 гэсэн зүйл ангиудаар ялласан байдаг. Түүнийг авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгасан ба найзын харилцаатай “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл авахад зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгагдсан юм.

Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Ё.Баатарбилэгээс 73 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хураажээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Прокурор үнэнхүү болохгүй бнаа,шүүх энэ алдааг нь засаж шииднэ гэж найдах үлдлээ,авлига өгсөн авсан хүмүүс 27 саяар торгуулиад,зээлиин хороонд ажиллад ширхэг тэвнэч авахгүй хүмүүс 4,5 жилиин ял өгөөд,яаж ингэж чадаж бна аа прокурор

  • З
    Зочин

    Прокуророос авлига өгсөн авсан бараг бүх хүнииг торго ялаар,ажилаа хиисэн ширхэг тэвнэ ч аваагүй зээлиин хорооны гишүүдэд хорих ялын дэээд хэмжээ өгөөд байгаа нь ямар учиртай юм бэ,авлитай тэмцэнэ гээгүй бил үү,шудрага ёс алгаа

  • И
    Иргэд

    Зөв эхнээс нь ингээд их хурлын хулгайч нарт ялыг нь өгөөд явуул сайн бна прокуророо

  • И
    Иргэд

    АЖНАЙ БАТЭРДЭНЭД ХЭДЭН ЖИЛИЙН ЯЛ ӨГӨХ ГЭЖ БГА ВЭ

  • З
    Зочин

    100н тэрбум 6н жилийн ял уу тэ