СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр усархаг бороо үргэлжлэн орно

Бусад
Turbat
Унших: 1 мин
00
legacy:boroo boroo/бо4.jpg

Өнөөдөр усархаг бороо үргэлжлэн орохыг УЦУОШГ-с мэдээлж байгаа тул иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах

Орон сууцны хорооллын граж, В1 давхарын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах

Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмын ойролцоо тоглуулахгүй байх

Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.