“Даншиг наадам-Хүрээ цам“ болох өдрүүдэд Хүй долоон худаг руу нэмэлт автобус үйлчилнэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:danshig/362027821_1191404218928138_796504222844860449_n.png

Монголчуудын өв соёлын "Даншиг наадам - Хүрээ цам" наадам наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана.

Иймд МУБИС-ийн автобусны буудлаас Хүй долоон худаг чиглэлд таван автобус үйлчлэхээр болжээ.

Тодруулбал

2023 оны наймдугаар сарын 5-ны 07:00-23:00 цаг

2023 оны наймдугаар сарын 6-ны 08:00-22:00 цаг гэсэн цагийн хуваарийн дагуу эхлэл цэг МУБИС-ийн баруун талын автобусны буудлаас хөдлөх юм байна.

Мөн эдгээр автобус дайран өнгөрөх буудлуудад зогсох аж.

legacy:danshig/0av94w_364686095_680210197475355_2734850155704439847_n_x974.jpg