Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2026/04/NewFolder/eesh.jpg

2023 оны Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2023 оны наймдугаар сарын 02-ны 09:00 цагт эхэлж, 2023 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.

"Монгол хэл бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй болно. Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай" гэж БҮТ-өөс мэдээллээ.