УБТЗ: Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн туршилтын галт тэрэгний аяллыг энэ сарын 7-ноос зогсоож байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/04/vagon.jpg

Сэлэнгэ аймгийн Мандал суманд үер буусны улмаас долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлд туршилтаар галт тэрэг аялуулж байсан.

Гэвч энэ сарын 7-ноос тус туршилтын галт тэргийг зогсоож буйгаа УБТЗ-аас мэдээллээ. Тодруулбал "Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үерийн гамшгаас шалтгаалан туршилтаар явж байсан Улаанбаатар - Зүүнхараа - Улаанбаатар чиглэлийн №281/282-р галт тэрэг 2023 оны 08-р сарын 07-ны өдрөөс эхлэн аялахгүй болсныг үүгээр мэдэгдье" хэмээжээ.