Даншиг наадам руу 07.00 цагаас эхлэн нийтийн тээвэр иргэдэд үйлчилж байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:niitiin teever/362640290_610560761187854_885065104479235397_n.jpg

“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд буюу өнөөдөр, маргааш Хүй долоо худагт зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн хоёр чиглэлд 10 автобус үйлчилж байгаа юм. Тодруулбал,

05-нд буюу өнөөдөр 07:00-23:00

06-нд буюу маргааш 08:00-22:00 цагийн хооронд “МУБИС-Хүй долоон худаг”, “Төв цэнгэлдэх-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ.

Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.

legacy:niitiin teever/husnegt/64ca063da1027a4a43feeb14.jpg

Чиглэл, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

legacy:niitiin teever/husnegt/64ca0636a1027a4a43feeb13.jpg