Д.Сумъяабазар: Хорооны Засаг дарга нарыг халах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
60
legacy:nok/64a59dff18164615ff1e7404.jpg

НОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ өчигдрийн үерт өртөж амь насаа алдсан 4 иргэний ар гэрт тус тус 2 өрөө байр олгож, орон гэргүй болсон өрхүүдэд гэр өгнө гэсэн юм.

Мөн тэрбээр "Хорооны Засаг дарга нарыг халах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна.

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрх үерт өртөж, 50 айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлж, үлдсэн 232 айл өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байна.

Үерт өртсөн 500 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалж ажиллалаа. Одоогийн байдлаар Орон гэргүй болсон 16 өрхийн 70 иргэн байна. Эдгээр үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр Монгол гэр иж бүрэн тавилгатай олгохоор шийдвэрлэлээ.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна. Үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн онцгой комисс руу хандахыг хүсье" гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эхлээд Баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллаж байсан хүмүүсээ олоод хариуцлага тооцмоор байна. Угаасаа Баянзүрх дүүрэг гэж сүүлийн 7 жил бүтэхгүй газар байсан хэвээрээ. Хорооны засаг дарга нарт газар олгох, бүтээн байгуулалт хийх эрх мэдэл гэж юу байхавдээ тэнэг хүн ч ойлгож байна

  • З
    Зочин

    Хэн хэнийг вэ. Нэрлэ

  • З
    Зочин

    Ee zailuulaa, ene novshiig ogtsruulaachee, urdchilen sergiileh ersdel tootsoh arga hemjee haana bna

  • З
    Зочин

    Энэ удаад буруутнаа бас амархан олжээ.хэхэ.Ямар ч эрх мэдэлгүй хорооны дарга ямар буруутай байх вэ. Инээдтэй юм. Өөрөө болон далан суваг хариуцсан дарга нар нь өмнөх үерээс сургамж авч далан шуудуу, жалгаар цэвэрлэх арга хэмжээ аваагүй хариуцлагаа хүлээхгүй юм уу

  • З
    Зочин

    teneg buhuus bolloo

  • З
    Зочин

    chi uuruu zailaachee, tsaichihsan dampuu buh