Утсаар ярих гэж уулан дээр гарсан дөрвөн хүний хоёр нь аянганд цохиулж нас баржээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:obeg/аянга.jpg

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Тээл гэдэг” газар наймдугаар сарын 05-ны өдрийн 20:40 цагийн орчим дөрвөн хүн уулан дээр гарч утсаар ярих гэж явснаас хоёр хүн нь аянганд цохиулж нас баржээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл ОБГ-т наймдугаар сарын 06-ны өдрийн 11:20 цагийн үед ирсэн бөгөөд иргэн Б /35 настай, эрэгтэй/, иргэн Ч /36 настай, эрэгтэй/ нар аянганд цохиулж нас барсан байжээ.