Үерт өртсөн айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр 5 га газар бэлджээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:uyer us/shine gazar/365654571_865805091568254_6360774325227544310_n.jpg

Газрын албаны мэдээллээр үер буусан байршилд зөвшөөрөлгүй буусан 46 айл өрх байгаа аж. Мөн дахин үерт автах эрсдэлтэй 228 айл өрх байгаа тул үерт өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны таван га газрын байршлыг бэлдсэн гэж Хотын дарга Д.Сумъяабазар мэдээллээ.

Тодруулбал, эдгээр айл өрхийг эрсдэлгүй бүс рүү яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн болон нийслэлийн газрын албаны удирдлагуудад үүрэг болгосон аж.