ШҮҮХ: 4 ламхайд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, 18 хүрсэн нэг ламхайг нэг сар цагдан хорихоор боллоо

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:shuuh/MPA PHOTO 2020-7-6316.jpg

Өнгөрсөн зургаадугаар сард Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж байсан нэр бүхий ламхай нарыг бэлгийн хүчирхийлэл үйлдэж хохироосон хэрэгт холбогдуулан 5 хүүхдийг яллагдагчаар татсан байдаг бөгөөд Нийслэлийн прокурорын газраас нотлох баримтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг ирүүлсний дагуу өнөөдөр шүүх хуралдаан болж шийдвэрээ гаргалаа.

Тодруулбал, эл хэрэгт яллагдагчаар татагдсан таван хүүхдийн дөрөвт нь хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авч, 18 нас хүрсэн нэг хүүхдийг 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.