Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Тарваган тахал батлагдсан Хэнтий аймгийн Биндэр сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
00

Хэнтий аймгийн Биндэр сумын Уйлант гэдэг газар Тарваган тахлын тохиолдол батлагдсан байна. Иймд тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг 2023 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 15 цагаас тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ.
Одоогоор Хэнтий аймгийн "ЗООНОЗ ӨСТ" болон хүн эмнэлгийн баг шуурхай ажиллаж байгаа ба өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилж, 1-р хавьтлын таван хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлжээ. Маргааш Хэнтий аймгийн ЗООНОЗ ӨСТ -өөс дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх аж.



