Онцгой байдлын алба хаагчид үерийн нөхцөл байдал үүссэнээс хойш 72 цаг тасралтгүй ажиллаж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:uyer us/dari eh/JNH.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны үерийн хор уршгийг арилгахаар нийт 207 алба хаагч, 60 гаруй машин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Тодруулбал,

Үерийн усанд автсан 3 айлын гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, 72 айл, 11 аж ахуйн нэгжийн хашааны лаг шавар, хогийг цэвэрлэн, 2 байгууламжид тогтсон усыг соруулж, нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэж байна.

Хор уршгийг арилгах ажиллагааг дроноор хянаж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулж байгаа юм. Алба хаагчид үерийн нөхцөл байдал үүссэнээс хойш тасралтгүй 72 цаг үүрэг гүйцэтгэж байна.

legacy:uyer us/dari eh/HHV.jpg legacy:uyer us/dari eh/HG4.jpg